Бүтээгдэхүүн

БЕТОН ЗУУРМАГ

Эрдсэн болон органик барьцалдуулагч , ус , жижиг ба том дүүргэгч , тусгай нэмэлтийг зохистой найрлагаар тооцож сонгон аваад тэдгээрийг нэг төрлийн болтол хольж зуурсаны дараа уг хольцыг хэвлэж ,нягтруулж ,бэхжүүлсний үр дүнд бий болсон зохиомол чулуун материалыг бетон гэнэ. Барилгын бүх төрлийн даацын ба даацын бус бүтэц элементүүдэд бетоныг хамгийн түгээмэл хэрэглэх бөгөөд барилгын үндсэн материалын нэг юм. Бетон ба арматурын барьцлын бат бэх,температур тэлэлтийн илтгэлцүүр ойролцоо байх учир төмөр бетонд ган арматур ,бетонтой хамт ажиллаж ,нэгдмэл цул байдлыг хангана. Бетон хольцын найрлагыг зөв сонгосноор цементийн зарцуулалт 8.......15% , дүүргэгч 80.......85% орсон байдаг. Бетонд дүүргэгчээр тунамал чулууг элс, хайрга ,дайрга мөн үйлдвэрийн дагалдах бүтээгдэхүүнийг хэрэглэнэ.

Бетон нь бат бөх чанар болон хямд үнэ, ашиглахад хялбар байдлаас  шалтгаалан барилгазамдалангүүртуннель зэрэг байгууламжид өргөн хэрэглэгддэг.

Бетон нь даралтад тэсвэртэй боловч уян хатан чанар муутай тул бетоныг дангаар нь хэрэглэхээсээ илүү, голд нь төмөр цутгаж, төмөр бетон болгон хэрэглэх нь элбэг.

ҮНЭ 255.000-360.000 ТӨГРӨГНИЙ  ҮНЭТЭЙ БАЙНА. НӨАТ ОРООГҮЙ БОЛНО.

Бараа бүтээгдэхүүнүүд