Бүтээгдэхүүн

ЭЛС

Элс бол барилгын ажилд хамгийн өргөн хэрэглэгддэг, чухал материалын нэг юм. Бетонд (УСТ 3096-81) стандартыг хангасан байгалийн элсийг ашигладаг. Байгалийн элс гэдэг нь байгалийн нөхцөлд чулуулгийн эвдэрлээс үүсч, салхи, усны олон жилийн үйлчлэлээр зөөгдөн шилжсээр тохиромжтой газар тогтсон 0,14-5,0 мм-ийн жижиг ширхэглэлтэй тунамал чулуулаг юм. Элсний гол шинж чанар нь хөндий зай дахь болон мөхлөгийн гадаргуу дээр усны тодорхой тоо хэмжээг барьж байх юм. Элсний үүрэг нь том дүүргэгчийн завсар хоорондын зайг дүүргэх бөгөөд түүний физик механик шинж чанар, орцын нормд ихээхэн нөлөөлдөг.

Бараа бүтээгдэхүүнүүд